"Залуучуудын хөгжлийг дэмжих шилдэг салбар зөвлөл"-ийг шалгарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-01-03 14:27:46

Архангай /МОНЦАМЭ/. Мэдлэг, ур чадвар, амжилт бүтээлээрээ салбартаа манлайлагч залуучуудыг шалгаруулж, алдаршуулах, сумандаа, нутагтаа залуучуудын хувь хүний хөгжил, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, аюулгүй амьдрах, хөгжих орчин нөхцөлийг хангахад дэмжлэг үзүүлж ажилласан салбар зөвлөлийн үйл ажиллагааг үнэлж, шагнаж урамшуулах зорилготой "Шилдэг залуу", "Залуучуудын хөгжлийг дэмжих шилдэг салбар зөвлөл" шалгаруулах хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгууллаа.

Тус үйл ажиллагааны хүрээнд "шилдэг малчин залуу,эмч, багш, сайн үйлс бүтээгч шилдэг залуу, банк санхүүгийн салбарын шилдэг залуу, төрийн албаны шилдэг залуу, залуучуудын хөгжлийг дэмжих шилдэг салбар зөвлөл гэсэн  долоон номинацийн хүрээнд зохион байгуулж, шалгаруулсан байна.

-"Шилдэг малчин залуу" номинацид Хотонт сумын залуу малчин Б.Баасанжав,

-"Шилдэг залуу эмч" номинацид "Хасу манал" эмнэлэгийн эмч Ц.Мөнхцэцэг,

- "Шилдэг залуу багш" номинацид ЕБС-ийн 5-р сургуулийн багш П.Пүрэвдорж,

-"Сайн үйлс бүтээгч шилдэг залуу" номинацид Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах салбарын аврагч, жолооч, холбоочин П.Баасандорж,

-"Банк санхүүгийн салбарын шилдэг залуу" номинацид Хас банкны Архангай аймаг дахь салбарын хувийн банкир М.Хишигжаргал,

-"Төрийн албаны шилдэг залуу" номинацид Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч Б.Наранцацрал,

-"Залуучуудын хөгжлийг дэмжих шилдэг салбар зөвлөл" номинацид Жаргалант сумын залуучуудын хөгжлийг дэмжих салбар зөвлөл тус тус шалгарчээ.

Холбоотой мэдээ