Арменд зэвсэгт этгээдүүд хүмүүсийг барьцаалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-07-18 11:44:47

ЕРЕВАН. /АР/. Армены нийслэл Ереван хотод зэвсэгт этгээдүүд цагдаагийн газрыг булаан эзэлж, хүмүүсийг барьцаалжээ. Баривчлагдсан сөрөг хүчний удирдагчийг суллахыг зэвсэгт этгээдүүд шаардаж байгаа аж.

Тэдэнд эзлэгдсэн цагдаагийн газрыг аюулаас хамгаалах хүчний цэргүүд өчигдөр бүсэлсэн бөгөөд барьцаалагдсан хүмүүсийг суллахын тулд хэлэлцээ хийж байна.

Оросын хэвлэлүүдийн мэдээлснээр, нэг хүн амиа алдаж, олон хүн шархаджээ.

Зэвсэгт этгээдүүд нь сөрөг хүчний удирдагч Жирайр Сефилян гэгчийг дэмжигчид юм. Хууль бусаар зэвсэг эзэмшиж байснаас гадна телевизийн байр руу халдахаар төлөвлөж байсан гэж үзэн Сефиляныг өнгөрсөн сард баривчилсан ажээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ