Хөвсгөлийн наадмаас 7 шинэ цолтон төрлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-07-18 09:58:43

Ардын хувьсгалын 95, Хөвсгөл аймаг байгуулагдсаны 85 жилийн ойн баяр наадамд 256 хүчит бөх барилдсанаас 7 цолтон шинээр төрлөө.

Наадамд Шинэ-Идэр сумын уугуул Ц.Сандагдорж түрүүлж аймгийн арслан цол,Тосонцэнгэл сумын  Н.Даваахүрэл үзүүрлэж аймгийн заан цол хүртлээ. Энэ үеэр аймгийн заан цолтон нэг, арслан цолтон нэг, харцага цолтон нэг, начин цолтон 4 шинээр төрлөө. Энэ жилийн наадам улсын наадмын дараа болсон учраас наадамд 26 улсын цолтон барилдсан бөгөөд улсын их баяр наадмаар начин цол хүртсэн Ч.Хөхчирэнгэр, Б.Ганхуяг нар нутгаа зорин ирж барилдаж нутгийн зон олноо баярлууллаа.

Б.Гантуяа 

Холбоотой мэдээ