“Буянт-Ухаа”-г нөөц буудал, бизнесийн төв болгон ашиглана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-12-23 09:32:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөшигийн хөндийд олон улсын “Чингис хаан” нисэх буудал ашиглалтад орсноор Засгийн газраас “Буянт-Ухаа” нисэх буудлыг иргэний нисэхийн чиглэлээр ашиглахаар шийдсэн. Тодруулбал, тус буудлыг нөөц нисэх буудал болгон ашиглах талаар ИНЕГ-аас мэдэгдэж байна. Энд жилийн зардал нь 9.8 тэрбум төгрөг байх тооцоо гарчээ.

Энэ зардлыг нисэх буудлыг эдийн засгийн эргэлтэд оруулж, бизнесийн төв болгосноор олох бүрэн боломжтой” гэдгийг ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан нисэхийн мэдээллийн үйлчилгээний алба болон “Буянт-Ухаа” буудлын ажилтнуудтай уулзах үеэр мэдэгдлээ. Тэрээр, "Нийт 7 мянган метр кв талбайг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой гэж тооцсон. Сургалт, бизнес, банк санхүүгийн чиглэлийн олон газраас хамтран ажиллах санал ирсэн. Бид “Сэтгэл татам нисэх буудал” бодлогын хүрээнд олон улсын санхүүгийн байгууллагатай хамтран ажиллахаар төлөвлөж байгаа” гэлээ. 





Холбоотой мэдээ