Нэмэлт тунд идэвхтэй хамрагдахыг уриаллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймгийн Онцгой комиссын ээлжит хуралдаан боллоо. Хурлаар, коронавирусний омикрон хувилбар дэлхийн улс орнуудад хурдацтай тархаж байгаатай холбоотойгоор бүүстер тунгийн хамрагдалтын талаар хэлэлцлээ. Өнөөдрийн байдлаар Орхон аймгийн хэмжээнд гуравдугаар тунд хамрагдалт 46.1 хувьтай байна. Үүнийг 60 хувь хүртэл хүргэх үүргийг ЭМГ-ын даргад өглөө.
Мөн БОЭТ-ийн
захирал Ц.Наран-Эрдэнэ мэдээлэл хийхдээ, “Коронавирусний халдвартай иргэдийг хэвтэн
эмчлүүлж байсан Хүүхдийн эмнэлгийг чөлөөлж үндсэн үйл ажиллагаанд нь шилжүүлсэн. Мөн коронавируст халдвар, түүнээс шалтгаалсан
нас баралт буурсан ч улирлын томуугийн өвчлөл нэмэгдэж байна” хэмээн онцоллоо.
Хэвтэн
эмчлүүлж байгаа хүүхдүүдийн дийлэнх нь ротовирусний халдвараар өвчилсөн тул БОЭТ ротовирусний эсрэг вакцин захиалж зорилтот бүлгийн
хүүхдүүдэд эхэлж хийхээр
болсон байна.