“Хүннү Эйр” Улаан-Үүд рүү, “Аэро Монголиа” Эрхүү рүү нисэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ агаарын хилээ албан
ёсоор нээснээр манай улсын агаарын тээврийн компаниуд тус улс руу нислэг хийж
эхэллээ. “Хүннү Эйр” компани ОХУ-ын Буриад улсын Улаан-Үүд хот руу нислэг хийж
буй бол “Аэро Монголиа” компани Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар хотын чиглэлд
нисэж эхэллээ. Тус компани энэ сарын 8-наас эхлэн дээрх
чиглэлийн хуваарьт нислэгээ 7 хоног
бүрийн лхагва
гараг бүрд гүйцэтгэх юм.
Түүнээс гадна “Аэро Монголиа” компани Япон улс руу шууд нислэг хийхээр болж байна. Тодруулбал, Япон улсын Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын яамнаас “Аэро Монголиа” компанид Японд зорчигч тээвэрлэх зөвшөөрөл олгожээ. Ингэснээр тус компани Нарита-Улаанбаатар чиглэлд ирэх оны нэгдүгээр сарын 4-нөөс эхлэн мягмар, баасан гарагт нислэг үйлдэх аж.
“Аэро Монголиа” компани ирэх оны нэгдүгээр сараас Япон улс руу шууд нислэг хийнэ
"Аэро Монголиа”
нь “Airbus” компанийн "A319" маркийн 141 хүний
суудалтай шинэ онгоцтой болсон бөгөөд цаашдаа Наритагаас гадна Японы Осака, Фүкүока хотууд руу нислэг үйлдэх
төлөвлөгөөтэй байна.
“A319” нь 141 хүний суудалтай, 871 км/ц хүртэл
хурдлах чадвартай. Дунджаар 6940 км замыг нэг удаа туулах чадвартай уг онгоц 11.900-12.500 метр өндөрт хөөрөх бөгөөд 40 тонн жинтэй
юм.