Монгол, Польшийн бизнес форум зохион байгуулах боломжийг судална
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Р.Дагва Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшиштоф Бойког хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд
Р.Дагва “Хан-Уул дүүргийн Зайсангийн гудамжнаас зүүн тийш “Хан хиллс”
хотхоны хойд талын авто замын
тойргийн 1.1 км гудамжийг Фредерик Шопэний нэрэмжит болгон нэрлэснийг дуулгахад таатай байгаагаа
илэрхийллээ.
Элчин сайд Кшиштоф Бойко Улаанбаатар хот нэрт хөгжмийн
зохиолч Фредерик Шопэний нэрэмжит гудамжтай болсноор хоёр орны харилцааны билэг тэмдэг боллоо хэмээв. Түүнчлэн, Монгол, Польшийн эдийн
засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх бизнес форум зохион байгуулахад хамтран
ажиллах саналтай байгаагаа
тэмдэглэв.
Бизнес
форум зохион байгуулахын чухлыг Р.Дагва
онцлоод, “Улаанбаатар хөгжиж буй хот учир бизнесийн салбарт Польш Улстай
хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Цаашид хоёр орны харилцааг бүх салбарт өргөжүүлэхийг дэмжинэ” гэв.
Уулзалтын үеэр талууд бизнес форум зохион байгуулахад
хамтарч ажиллах боломжуудыг судлахаар тохиролцжээ.
Монгол Улс БНПУ-тай
1950 онд дипломат харилцаа тогтоон боловсрол,
худалдаа, хөдөлмөр эрхлэлт, хүмүүнлэгийн салбарт найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлсээр байна.