Казахстаны Ерөнхий сайд Карим Масимов гамшигт нэрвэгдсэн иргэдэд 200 мянган ам.доллартай тэнцэх хандив өгөх болов

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2016-07-15 16:38:59

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд Карим Масимовтай уулзлаа.

Монгол Улсыг энэхүү хариуцлагатай, нэр хүндтэй арга хэмжээг амжилттай зохион байгуулж байгаад Казахстан Улсын Ерөнхий сайд баяр хүргээд, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа болон олон улсын, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.

Хоёр орон худалдаа, эдийн засгийн бололцоогоо бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байна. Тиймээс Монгол, Казахстан хоорондын өргөн хүрээтэй түншлэлийн харилцааг цаашид эрчимжүүлэн хөгжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөрөнгө оруулалтын төслүүдээр баяжуулж, идэвхжүүлэн өргөжүүлэхээр талууд харилцан тохиролцов. Мөн  Казахстан Улсын Ерөнхий сайд Карим Масимов Баян-Өлгий аймагт болсон байгалийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд туслах зорилгоор Засгийн газарт 200 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний хандив өгөхөө илэрхийллээ.

Монгол-Казахстаны Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаан 11 дүгээр сард зохион байгуулагдана. Энэ үеэр харилцаа, хамтын ажиллагааны олон асуудлаа ярилцаж, ажил хэрэг болгохоор төлөвлөж байна гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

Холбоотой мэдээ