Аймгийн аварга шалгаруулах шатрын тэмцээн болно

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2021-12-08 21:52:34

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-аас Монгол Улсын Үндсэн хууль баталсны 30 жилийн ойг тохиолдуулан аймгийн аварга шалгаруулах шатрын тэмцээнийг энэ сарын 11-12-ны өдрүүдэд Улаангом хотноо зохион байгуулна.  Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор зохион байгуулах шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний хоёрдугаар шат болох аймгийн аварга шалгаруулах тэмцээний тов ийнхүү гарчээ. Энэ сарын 11-ний өдрийн 9.00 цагаас Насан туршийн боловсрол, хүүхэд хөгжлийн төвийн урлаг зааланд болох энэхүү тэмцээнд идэвхтэй оролцохыг аймгийн ИТХ-аас шатар сонирхогчид, тамирчид, ард иргэдэд хандан уриалж байна.

Холбоотой мэдээ