2021 оны хамгийн нөлөө бүхий эмэгтэйг нэрлэжээ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2021-12-08 17:25:52

НЬЮ-ЙОРК. /Forbes/. Америкийн “Forbes” сэтгүүл энэ оны хамгийн нөлөө бүхий эмэгтэйгээр “Amazon” компанийг үүсгэн байгуулагч Жефф Безосын салсан эхнэр, зохиолч Маккензи Скоттыг нэрлэлээ.


Жагсаалтын хоёрдугаарт, АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрис орсон бол гуравдугаарт Европын Төв банкны тэргүүн, Олон улсын валютын сангийн захирал Кристин Лагард бичигджээ. “General Motors” компанийн тэргүүн Мэрри Барра, Билл Гейтсийн гэргий асан Меланда нар эхний тавд багтсан байна.


Германы Канцлер асан Ангела Меркель сүүлийн 11 жилд анх удаа дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсаалтад ороогүй болохыг онцолжээ. Тэрбээр энэхүү жагсаалтыг сүүлийн 10 жил дараалан тэргүүлсэн юм. 

Холбоотой мэдээ