Байгаль хамгаалагч Д.Хурц амьтан асрах хоёр дахь төвийг байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2021-12-07 14:23:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Байгаль, ан амьтан хамгаалагч Д.Хурц нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх Майхан толгойн зусланд “Ан амьтан асрах төв”-ийг 3 жилийн өмнө байгуулж байсан юм.


Тус төвийн талаар тодруулбал, “Миний бие Монголын мэргэжлийн анчдын холбооныхоо шугамаар ан амьтан асрах төвийг барьж тохижуулан 2 жил ажиллуулан нийслэлийн Байгаль орчны газар хүлээлгэн өгсөн. Одоо үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа. Одоо харин би Төв аймгийн Мөнгөнморьтод мөн хувиараа ан амьтан асрах шинэ төвийг нээх гэж байгаа” хэмээн ярив.


Тэрээр анхныхаа төвийг 16 сая төгрөг гарган тохижуулж байжээ. Д.Хурц хэлэхдээ, сүүлийн үед ан амьтан хамгаалах, асрах нэрээр барьсан болон өөрсдөө нийслэлийн ногоон бүс, суурьшилд ирсэн могой, баавгай зэрэг амьтныг өөр газар руу шилжүүлж буйд шүүмжлэлтэй хандан, ингэж болохгүйг хэлж байв. Учир нь, ан амьтан тухайн дассан байгальдаа л байх ёстой. Өөр газар руу шилжүүлэн нутагшуулах нь нэг ёсны аллага хийж буйтай адил зүйл юм. Ялангуяа амьтан судлаач, мэргэжлийн байгууллагын оролцоогүйгээр шилжүүлэх нь бүр ч буруу гэдгийг тэрээр зөвлөлөө. 

Холбоотой мэдээ