Ян Непомнящий найм дахь тоглолтод хожигджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2021-12-06 15:32:14

ДУБАЙ . /TASS/. Оросын шатарчин Ян Непомнящий Арабын Нэгдсэн Эмирт Улсын /АНЭУ/ Дубай хотноо болж буй дэлхийн аваргын төлөөх халз тулааны найм дахь тоглолтод Норвегийн их мастер Магнус Карлсенд хожигджээ.


Найман тоглолтын дараа Карлсен 5:3 онооны харьцаатайгаар тэргүүлж байна. Ес дэх тоглолт 12 дугаар сарын 7-нд болох бөгөөд Непомнящий цагаанаар тоглоно.


Их мастерууд сонгодог цагийн хяналттайгаар 14 өрөг тоглох юм. 40 нүүдэл хийхэд 120 минут, дараа нь 20 нүүдэл хийхэд 60 минут, тоглолт дуусахаас 15 минутын өмнө эхнийхээс эхлэн нүүдэл бүрд 30 секунд нэмэгдэлтэй цагаар тоглоно. 


Дэлхийн шатрын аваргын титмийн төлөөх тоглолтын шагналын сан нь 2 сая евро бөгөөд ялагч 60 хувийг, харин тай-брейкээр хожсон тохиолдолд 55 хувийг авна.



Холбоотой мэдээ