“Алтан аргамж” цуврал номын шинэ дугаар хэвлэгдэн гарав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
munkhbaatar@montsame.gov.mn
2021-12-04 17:23:41
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ахмад дипломат П.Үржинлхүндэвийн Монгол Улс, Оросын Холбооны Улс дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулан бүтээсэн “Алтан аргамж” номын тусгай цуврал дугаар хэвлэгдэн гарав.


Энэхүү бүтээлд Монгол-Оросын харилцааны чиглэлээр олон жил ажилласан салбар салбарын мэргэжилтнүүд болон өндөр, дээд хэмжээний айлчлал, зээл, тусламж, хамтарсан бүтээн байгуулалт, шинжлэх ухаан сансрын хамтын ажиллагаа зэрэг тодорхой асуудлуудыг шийдэхэд гар бие оролцсон төр, нийгмийн зүтгэлтнүүд, ЗХУ болон ОХУ-д ажилласан Элчин сайд нар, хэвлэл-мэдээллийн байгууллагын төлөөлөгчид, эрдэмтэд, судлаачдын дурсамж, дурдатгалыг нийтэлсэн байна.

Холбоотой мэдээ