“Үндэсний бичиг, өв соёл-Алтайн бахархал” уралдааны шилдэг бүтээлүүдээр үзэсгэлэн дэлгэв

ФОТО
185@montsame.mn
2021-12-03 17:28:05

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Соёлын сарын аяны хүрээнд аймгийн Засаг даргын нэрэмжит Үндэсний бичиг, өв соёл-Алтайн бахархал уралдаанд ирсэн 180 бүтээлээс шилдэг 100 гаруй бүтээлийг үзэсгэлэнд дэлгэж ард түмний хүртээл болгов.

Тодруулбал,  Говь-Алтай аймгийн Засаг даргын санаачилгаар энэ оны гуравдугаар сараас эхлэн “Үндэсний бичигтэн аймаг” болох аяныг өрнүүлсэн. Энэхүү аяны хүрээнд иргэд, төрийн албан хаагчдын дунд бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, унших, бичих ур чадварыг дээшлүүлэх, шилдэг уран, цэвэр сайхан бичигтнүүдийг тодруулах зорилгоор аймгийн Засаг даргын нэрэмжит “Үндэсний бичиг, өв соёл- Алтайн бахархал” уралдааныг зарласан юм. Уралдаанд ирсэн шилдэг бүтээлүүдийг ийнхүү олны хүртээл болгохоор өнөөдөр аймгийн Соёлын хэлтсээс Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгад гурван хоногийн турш үзэсгэлэн дэлгэж байна.