Цагдаагийн газар албаны 9 автомашин хүлээж авлаа

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2021-12-03 11:54:27

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газар албаны хэрэгцээндээ зориулж 9 автомашин хүлээж авлаа.

Үүнд, Цагдаагийн ерөнхий газраас парк шинэчлэлийн ажлын хүрээнд Kia sportage маркийн суудлын автомашин 1, Kia rio маркийн 3, УАЗ-22069 маркийн 1, Nissan pickup маркийн 1, Sonata 7 маркийн 1, Hyundai elentra маркийн 1 суудлын автомашин тус тус олгосон байна. Харин орон нутгийн төсвөөс 20 сая төгрөгийн санхүүжилтээр “Toyota Hiace” маркийн автомашин шийдвэрлэж өгсөн аж.

Мөн Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс тус байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах, техник хэрэгслийн хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор 16.5 сая төгрөгийн үнэ бүхий  “TPCAM-H10” маркийн хурд хэмжигч, 7.7 сая төгрөгийн үнэ бүхий Kenwood TKR-750 маркийн дахин дамжуулах станц зэрэг техник хэрэгслийг олгожээ.

Дээрх автомашин, техник хэрэгслүүдийг алба хаагчдад хүлээлгэж өгөв.

Тухайн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Бауыржан, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагууд оролцлоо.

Холбоотой мэдээ