Хоёр талын 80 гаруй уулзалт төлөвлөгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-07-15 10:30:11

Ази-Европын дээд түвшний 11 дүгээр хуралдааны хүрээнд 80 гаруй хоёр талын уулзалт төлөвлөгдсөн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 30 гаруй хэлэлцээ хийнэ. 

АСЕМ-ын гишүүн орнуудын өөр хоорондоо хийдэг хоёр талын уулзалт нь АСЕМ-ын нэгэн чухал үйл ажиллагаа юм. Хоёр талын болон олон талын уулзалтаар улс орнууд холбогдох асуудлуудыг хөндөж, хэлэлцэн тохиролцон, шийдэлд хүрдэг.

Энэ удаагийн уулзалтаар Мъянмар-Голланд, Европын холбоо-Япон, Өмнөд Солонгос-Лаос, Япон-Герман, Сингапур-Швед зэрэг улс орнууд Шангри-Ла, "Чингисийн хүрээ", АСЕМ виллаж-д хоёр талын уулзалт товлосон байна. 

Хоёр талын уулзалт хэвлэл мэдээлэлд хаалттай байх бөгөөд АСЕМ-ын ажлын албанаас тухай бүрт нь мэдээлэл өгөх аж. 

Н.Гантуяа 

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ