Цэнгэл, Булган сум болон Алтай сумын зарим баг зудын их эрсдэлтэй байна

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2021-12-02 15:24:57

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан зудын эрсдэлийн зураг мэдээнд Баян-Өлгий аймгийн зарим сум, багуудыг зудын их эрсдэлтэй хэмээн үнэлжээ.

Тодруулж хэлбэл, Цэнгэл, Булган сумын нутаг, мөн Алтай сумын зарим багийг дээрх ангилалд хамааруулсан байна.

Тухайн эрсдэлийн үнэлгээг зуншлага, ган, цас зуд, бэлчээртэй холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг нэгтгэн боловсруулсан аж.

Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас 2021-2022 оны өвөл Цэнгэлд 334,6, Булганд 147,2, Алтай суманд 169 мянган толгой мал өвөлжиж байгаа гэсэн тооцоо гаргаад байна. 

Холбоотой мэдээ