Аймгийн ИТХ-ын бодлогын хороод хуралдаж байна

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2021-12-02 15:17:22

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ИТХ-ын ээлжит VI хуралдаан маргааш хуралдана. Энэхүү хурлаар хэлэлцэх асуудлаар аймгийн ИТХ-ын Бодлогын хороод өнөөдөр хуралдаж байна.

Аймгийн ИТХ-ын Эдийн засаг, төсвийн бодлогын хороо Сэлэнгэ аймгийн 2021 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлт, үр дүнгийн тухай, 2022 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөг батлах тухай, аймгийн 2022 оны төсөв батлах тухай асуудлуудыг хэлэлцэн санал дүгнэлт гаргаж байна.

Харин Дэд бүтэц, үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн бодлогын хороо Сүхбаатар сумын 4, 8 дугаар багийн нутаг дэвсгэрийг хамарсан 100 га талбай бүхий газрын Хот байгуулалтын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэлэлцүүлэх тухай. Мөн “Зөгийн аж ахуйд мөрдөх мал эмнэлэг, ариун цэвэр эрүүл ахуйн дүрэм” батлах тухай, Сэлэнгэ аймгийн 2021 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлт, үр дүнгийн тухай, 2022 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөг батлах тухай асуудлуудыг тус тус хэлэлцэн санал дүгнэлт гаргаж, маргааш болох аймгийн ИТХ-ын хуралдаанд танилцуулахаар ажиллаж байна. 

Холбоотой мэдээ