Ази-Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтын зочдыг угтан авах ёслол эхэллээ 

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-07-15 08:16:04

Улаанбаатар хотноо өнөөдөр эхэлж буй Ази-Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтын /АСЕМ/ зочдыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж албан ёсоор угтан авч байна. 

Ази-Европын 51 орон, хоёр олон улсын байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн Ази-Европын дээд түвшний 11 дүгээр уулзалт Улаанбаатар хотноо эхэлж байна. Монгол Улсад анх удаагаа зохион байгуулж буй энэ уулзалтаар АСЕМ-ын 20 жилийн ой тохиож буйгаараа ихээхэн онцлогтой юм. Ази-Европын орнуудын Засгийн газар хоорондын яриа хэлэлцээ, хамтын ажиллагааны албан бус үйл явц болсон АСЕМ-ын өнгөрсөн 20 жилийн ололт амжилт, алдаа оноогоо энэ удаагийн уулзалтаар дүгнэн хэлэлцэнэ. 
АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтад оролцох зочдыг угтан авах ёслолын ажиллагаа 07.00 цагт /Улаанбаатарын цагаар/ албан ёсоор эхлэв. Зочдыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн биеэр угтан авч, хүндэтгэл үзүүлэв.  

Хоёр хоног үргэлжлэх Ази-Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтад АСЕМ-ын гишүүн 51 орон, хоёр олон улсын байгууллагын 5000 гаруй төлөөлөгч оролцохоор хүрэлцэн ирээд байна. Төрийн тэргүүний түвшинд нийт 10 орны Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгч, Засгийн газрын тэргүүний түвшинд нийт 24 орны Ерөнхий сайд, Шадар сайд, бусад түвшинд 16 орны Гадаад хэргийн сайд болон бусад сайд, Тусгай элч, Элчин сайд нар Монгол Улсад хүрэлцэн ирээд байна. Мөн Европын холбооноос Ерөнхийлөгч, АСЕАН-аас Ерөнхий нарийн бичгийн дарга хүрэлцэн иржээ.  

Ингээд АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтад оролцох төлөөлөгчдийн тэргүүн нарыг танилцуулж байна. 

Төрийн тэргүүний түвшинд: 

Болгар улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиев
Кипр улсын Ерөнхийлөгч Никос Анастасиадес
Латви улсын Ерөнхийлөгч Раймондс Вейонис
Мьянмар улсын Ерөнхийлөгч У Тин Чяу
Өмнөд Солонгос улсын Ерөнхийлөгч Пак Гын Хэ
Хорват улсын Ерөнхийлөгч Колинда Грабар-Китарович
Чех улсын Ерөнхийлөгч Милош Земан
Швейцар улсын Ерөнхийлөгч Йоханн Шнайдер-Амманн
Индонези улсын дэд Ерөнхийлөгч Мухаммад Юсуф Калла
Энэтхэг улсын дэд Ерөнхийлөгч Хамид Ансари

Засгийн газрын тэргүүний түвшинд: 

Бангладеш улсын Ерөнхий сайд Шейх Хасина
Вьетнам улсын Ерөнхий сайд Нгуен Суан Фук
Герман улсын Холбооны канцлер Ангела Меркель
Казахстан улсын Ерөнхий сайд Карим Масимов
Камбож улсын Ерөнхий сайд Хун Сен
Лаос улсын Ерөнхий сайд Тонглун Сисулит
Литва улсын Ерөнхий сайд Альгирдас Буткявичюс
Люксембург улсын Ерөнхий сайд Ксавье Беттель
Мальта улсын Ерөнхий сайд Жозеф Мускат
Нидерланд Ерөнхий сайд Марк Руттэ
ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев
Польш улсын Ерөнхий сайд Беата Шыдло
Румын улсын Ерөнхий сайд Дачиан Чолош
Сингапур улсын Ерөнхий сайд Ли Хсиен Лүүн
Словак улсын Ерөнхий сайд Роберт Фицо
Словени улсын Ерөнхий сайд Миро Церар 
Тайланд улсын Ерөнхий сайд Прают Чан-о-ча
Финланд улсын Ерөнхий сайд Юуха Сипила
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян
Эстони улсын Ерөнхий сайд    Таави Ройвас
Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ
Бельги улсын Шадар сайд/Гадаад хэргийн сайд Дидье Рейндерс
Малайз улсын Шадар сайд Ахмад Захид Хамиди

Бусад түвшинд: 

Грек (Гадаад хэргийн сайд) Николаос Коциас
Дани (Гадаад хэргийн сайд) Кристиан Женсен
Ирланд (Гадаад хэргийн сайд) Чарльз Фланаган
Испани (Гадаад хэргийн сайд) Гарсия-Маргаёо
Итали (Гадаад хэргийн сайд) Паоло Жентилони
Норвеги (Гадаад хэргийн сайд) Бөрге Бренде
Пакистан (Гадаад хэргийн сайд) Сартаж Азиз
Португал (Гадаад хэргийн сайд) Августо Сантос Силва
Унгар (Гадаад хэргийн сайд) Петер Сияяарто
Филиппин (Гадаад хэргийн сайд) Перфекто Ясай
Франц (Гадаад хэргийн сайд) Жaн-Марк Эйро
Шинэ Зеланд (Гадаад хэргийн сайд) Мaррей Маккалли
Швед (Боловсролын сайд) Густав Фридолин
Австри (Засгийн газрын гишүүн, ТНБД) Муна Дуздар
Австрали (Тусгай элч) Рик Уэльс
Их Британи (Тусгай элч) Барбара Вүүдвард
Бруней (Элчин сайд) Магдалин Тео

Олон улсын байгууллага:

Европын Холбоо:
•    Европын зөвлөл (Ерөнхийлөгч) Доналд Туск
•    Европын комисс  (Ерөнхийлөгч) Жан-Клод Юнкер
•    Европын Гадаад харилцааны алба (Дээд төлөөлөгч) Федерика Могерини
АСЕАН (ЕНБДарга) Лэ Луонг Минь
 

Н.Гантуяа

Гэрэл зургийг Б.Чадраабал 

Холбоотой мэдээ