"Дөл-2021" тэмцээнд Чулуунхороот сумын сурагчид тэргүүллээ

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2021-11-30 13:00:44

Дорнод /МОНЦАМЭ/. Цэрэг, спортын "Дөл-2021" цогцолбор тэмцээнд Чулуунхороот сумын ЕБС-ийн баг Б.Бэлгүтэй дасгажуулагчтай тамирчид тэргүүлж, удаах байрт Халх гол сумын ЕБС, гуравдугаар байрт Хэрлэн сумын 12-р сургуулийн сурагчид шалгарчээ. 

Монгол Улсын төр, цэргийн нэрт зүтгэлтэн Чин ван, Манлай баатар Ж.Дамдинсүрэнгийн мэндэлсний 150 жилийн ойд зориулан Дорнод аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас энэхүү тэмцээнийг зохион байгуулсан юм. Тэмцээнд Чойбалсан хот болон хөдөөгийн сумдын Ерөнхий боловсролын 10 сургуулийн 10 гаруй баг сурагчид оролцож, эмнэлгийн анхан шатны тусламж, гийр өргөлт, буудлага, суга савлуур, хими, батлан хамгаалах хууль тогтоомжийн сорилгын шалгалт зэрэг найман төрлөөр өрсөлджээ. "Дөл-2021" цогцолбор тэмцээн нь хүүхэд залууст цэрэг эх оронч хүмүүжил төлөвшүүлэх, тэсвэр хатуужил олгох ач холбогдолтой гэдгийг Цэргийн штабаас онцоллоо.

Холбоотой мэдээ