Экологийн асуудал хариуцсан алба хаагчдыг мэргэшүүлэх сургалтад хамруулж байна

Монголын мэдээ | Нийгэм
uransolongo49@gmail.com
2021-11-29 19:47:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх 2021 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө”-ний хүрээнд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий экологийн асуудал хариуцсан алба хаагчдыг мэргэшүүлэх сургалтыг өнөөдрөөс эхлэн зохион байгуулж байна.


Сургалтад алба, газар, хэлтсийн 150 гаруй алба хаагч оролцож байгаа бөгөөд сургалт гурван өдрийн турш үргэлжлэх ажээ. Энэхүү сургалтыг Экологийн цагдаагийн алба, Дэлхийн байгаль хамгаалах сан /WWF/, Лондонгийн Амьтан Судлалын Нийгэмлэгийн Монгол дахь Төлөөлөгчийн газар /ZSL/-тай хамтран зохион байгуулж байна.



Холбоотой мэдээ