Орос улс Арктикийн бүсэд цэргийн хүчээ нэмэгдүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
dogsom@montsame.mn
2016-07-14 14:30:40

Орос улс  Арктикт цэргийн бүлэглэлээ үргэлжлүүлэн бэхжүүлэх замаар бүс нутагт цэргийн хүчээ зузаатгаж байна.

Энэ тухай “Известия” сонины өнөөдрийн дугаарт уламжилжээ. “2020 он хүртэл Хойд хязгаар, Сибирь, Алс Дорнодын бүс нутгуудын цэргийн анги, гарнизонуудын  нийт 20 гаруй мянган цэргийн албан хаагч, тэдний гэр бүл болоод  Батлан хамгаалах яамны объектуудад ажиллах энгийн албан хаагчдын хангамжийг хангах дэд бүтцийн объектуудыг хөгжүүлэх  ажил явж байна” хэмээжээ.

Орос улсын “Предприятие Спецстрой” /”Тусгай барилгын үйлдвэр”/ Арктикийн бүсэд нийт 10 аэродром барьж байгуулахаар шамдан ажиллаж байна.

Оросын ШУА-ын Газар зүйн хүрээлэнгийн дэд захирал, шинжлэх ухааны доктор   Аркадий Тишковын ярьснаар, Арктикт тээврийн дэд бүтцийг ялангуяа, аэродромын сүлжээг хөгжүүлэх нь нэн  шаардлагатай аж. “Арктикийн бүх секторуудад аэродромгүйгээр, үндэсний аюулгүй байдлыг хангана гэдэг боломжгүй зүйл “гэж тэр мэдэгдэжээ. Тэрээр цааш хэлэхдээ, арктикийн аэродромуудыг барьж байгуулах явцад экологийн зардлыг тооцож байна"гэжээ. 

Москва хот. А.Огторгуймаа    

Холбоотой мэдээ