Цэргийн тангараг өргөх ёслол боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-11-26 20:06:55

Баянхонгор /МОНЦАМЭ/. Зэвсэгт хүчинд 2021 оны намар хугацаат цэргийн алба хаахаар татагдан ирсэн шинэ дайчдын Цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо.

Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн хугацаат цэргийн алба хаагчид бөгөөд тангараг өргөх ёслолын ажиллагаанд Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлагууд болон  дайчдын эцэг, эхийн төлөөлөл оролцов.

Эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлэхээ тангарагласан хугацаат албаны дайчид, эрэлхэг хөвгүүдийн фото агшныг хүргэж байна.

Холбоотой мэдээ