Өнгөрсөн хоногт 634 хүнээс коронавирус илэрч, 11 хүн энджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-11-24 11:04:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 634 иргэн коронавирусээр халдварласан нь PCR шинжилгээгээр батлагджээ. 

 

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 342 нь Улаанбаатар хотод, 292 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Орон нутгаас хамгийн олон буюу 28 тохиолдол Дундговь аймагт батлагджээ.


  Ингэснээр манай улсад бүртгэгдсэн “КОВИД-19” халдварын нийт тохиолдол 380 021 болж байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны 11 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын улмаас нийтдээ 1 896 хүн амиа алдаад байна.

Одоогоор коронавируст халдвараар улсын хэмжээнд 7 378 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 14 692 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байна.

 

Холбоотой мэдээ