Соёлын хэлтэс хангайн сумдад ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-11-19 22:07:12

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн ЗДТГ-т Соёлын хэлтэс байгуулан, анхны томилолтоо аймгийн хангайн сумдад хийж байна.⁷ Ажлын хэсэг сумдын Соёлын төвийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид хийж хэрэгжүүлэх ажил арга хэмжээ, холбогдох дүрэм журмыг танилцуулж, зөвлөн туслах ажлыг зохион байгуулж байна. Тус арга хэмжээ Бөмбөгөр сумаас эхэлсэн бөгөөд мөн үеэр аймгийн Хөгжимт драмын театр бүрэн бүрэлдэхүүнээрээ "Тэнгэрлэг түмний дуулал" аялан тоглолтыг толилуулжээ. Тоглолтыг Соёлын яамнаас санаачлан хэрэгжүүлж буй "Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд толилуулсан байна.

Ташрамд дуулгахад, Монгол Улсын Засгийн газрын 2021.06.16-ны өдрийн хуралдаанаас аймгийн Засаг даргын дэргэд Соёлын хэлтэс байгуулах шийдвэр гарсан. Тодруулбал, “Боловсрол, соёл урлагийн газар” гэснийг Боловсролын газар, Соёлын хэлтэс гэж өөрчилж, соёл урлагийн чиг үүргийг орон тоо, цалингийн сан, түүнд ногдох үйл ажиллагааны зардлын хамт шинээр байгуулах Соёлын хэлтэст холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шилжүүлж, үйл ажиллагааг нь хэвийн явуулахаар тогтоолд заасан байна.

Энэ хүрээнд Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх Соёлын хэлтсийг албан ёсоор байгуулсан юм.

Соёлын хэлтэс байгуулснаар соёлын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, хүн амыг бүх нийтийн соёлын боловсролоор дамжуулан соён гэгээрүүлэх, соёлын өвөө хамгаалах, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх төрийн соёлын бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх боломж бүрдэж байна.

Холбоотой мэдээ