ИТХ-ын анхдугаар хуралдааны тов гараагүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-07-13 10:23:42

Сүхбаатар аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдааны тов энэ сарын 7-ны өдөр зарлагдсан ч хойшлож, өнөөг хүртэл тодорхой байна.

Учир нь аймгийн ИТХ-ын 33 суудлаас МАН 16, АН 16 суудалтай болж тэнцээд байгаа бөгөөд ИТХ-ын 3 дугаар тойргийн 1 мандатын асуудал өнөөг хүртэл шийдэгдээгүй, шүүхийн шатандаа байгаа. Тиймээс аль нам нь хуралдааны тов зарлах эсэх нь эргэлзээтэй байна.

Аймгийн баяр наадам энэ сарын 22,23-ны өдөр болно. Үндэсний баяр наадмаас өмнө Засаг төрийн үйл ажиллагааг тодорхой болгож, голдиролд нь оруулах хэрэгтэй. Энэ тухай аймаг орон нутгийн ард иргэдийн дунд ч  хүлээлт үүсээд  байгаа бөгөөд улс төрийн намуудын хоорондын асуудлаас болж төрийн ажлыг цалгардуулж болохгүй гэж үзэж байгаа юм.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ