Гурванзагал суманд Соёлын төвийн шинэ барилгыг ашиглалтад орууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-11-10 15:46:07

Дорнод /МОНЦАМЭ/. Гурванзагал суманд Соёлын төвийн шинэ барилгыг ашиглалтад орууллаа. Улсын төсвийн 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 250 хүний багтаамжтай соёлын төвийг “Цодмм” ХХК барьж гүйцэтгэжээ. 

Гурванзагал сумын хуучин соёлын төв нь 60 гаруй жилийн өмнө баригдсан, барилгын ашиглалтын хугацаа дуусч, шаардлага хангахааргүй болсон байсан юм. Ийнхүү шинэ соёлын төвтэй болсноор сумын иргэдэд хүргэх соёл урлагийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах боломж бүрдлээ гэж сум, аймаг орон нутгийн удирдлагууд онцолж байлаа.

Холбоотой мэдээ