Ажилтан, алба хаагчдынхаа дархлааг дэмжихийг уриаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-11-09 15:09:53
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ЗДТГ дархлаа дэмжих багцыг ажилтнууддаа өгч, тэдний гэр бүлийн гишүүдийн дархлааг дэмжин, энэхүү үйл ажиллагаанд нэгдэхийг уриаллаа.

Тус аймгийн хэмжээнд өнөөдөр 11,0 мянга гаруй хүн коронавирусний халдвар авч, 19 хүн амиа алдаад байна. Халдвар авсан иргэдийн хувьд удаан хугацаанд ханиалгах, ядрах, зүрх өвдөх, даралт ихсэх зэрэг шинж тэмдэг илэрч байгаа тул дархлаагаа сайн дэмжин гам барихыг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байгаа.

Тиймээс энэхүү үйл ажиллагаа нь ажилтнуудаа коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар аваад эдгэсний дараах удаан хугацааны хямралыг даван туулах, дархлаагаа дэмжихэд нь туслах зорилготой юм.

Тус багцад орон нутгийн иргэдийн үйлдвэрлэсэн органик хүнс болох шар тос, хөмүүл, аарц, дархлаа дэмжигч халуун хоол амтлагч, хунчир, өтгөрүүлсэн чацаргана, аньс, нэрсний жүүс, витамины цуглуулга багтсан байна.

Мөн тус байгууллагын хамт олон аж ахуйн нэгж байгууллагууд, сумын удирдлагууд, ажил олгогч нарт ажилтан, алба хаагчдынхаа дархлааг дэмжих энэхүү санаачилгыг дэмжихийг уриаллаа. 

Холбоотой мэдээ