АСЕМ-аар троллейбус явахгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2016-07-08 18:16:26

 "Ази-Европын парламентын дээд түвшний 11 дүгээр уулзалт" зохион байгуулах өдрүүдэд автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гарсан.

Тодруулбал долдугаар сарын 14,16-ны өдөр автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор төгссөн автомашин замын хөдөлгөөнд оролцоно. Харин долдугаар сарын 15,17-ны өдрүүдэд автомашины улсын дугаарын сүүлчийн орон сондгой байвал авто тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулах юм.

Мөн зуны хязгаарлалтын бүс болон наадамчдын гудамж, Дүнжингаравын гудамж, Богд уулын арын замд 08:00-20:00 цагийн хооронд авто замын хөдөлгөөнд оролцохыг хориглосон. Нийтийн тээврийн үйлчилгээний троллейбусын хөдөлгөөнийг түр зогсоож, хязгаарлалт тогтоосон гудамж замуудад хөдөлгөөнд оролцохыг нь түр хориглов.

 Б.Заяа

Холбоотой мэдээ