Япон улсад дадлагжигчаар ажиллах 58 иргэн бүртгүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-07-08 15:59:01

Сүхбаатар аймгийн Хөдөлмөрийн хэлтэс дээр 2016 оны 6 дугаар сарын 23-28-ны хооронд  Япон улсад дадлагажигчаар ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэлд нийт 58 хүн хамарчээ.

Аймгийн Хөдөлмөрийн хэлтэс болон Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв хамтран бүртгүүлсэн иргэдэд Япон хэлний анхан шатны сургалтыг ирэх 8 сард зохион байгуулахаар болжээ. Дээрх иргэдийн ихэнх нь аймгийн төв Баруун-Урт хотынх бөгөөд Халзан, Түмэнцогт сумдаас цөөн тооны хүмүүс бүртгүүлжээ. Алслагдсан сумдаас бүртгэлд  муу хамарсан нь уг ажил яг сонгуулийн үетэй таарсантай холбоотой хэмээн Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтэн О. Батцэцэг тайлбарлав.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ