Сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-10-28 17:00:48

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Өлзийт багийн “Бор толгой” гэдэг газар тус сумын харьяат иргэн Э 2021.10.27-ны өдрийн 20.45 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлага мөн өдрийн 21:30 цагт аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгджээ.

Тухайн газар нь аймгийн төвөөс баруун хойд зүгт 182 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 2 км-т байдаг бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын Бууцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 72 дугаар анги, сум дундын Цагдаагийн тасгийн алба хаагчид, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. Иргэн Э /60 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, сэтгэцийн эмгэгтэй/-ийг ийнхүү өргөн бүрэлдэхүүнтэйгээр хайж, мөн өдрийн 22.48 цагт гэрээс нь 3 км-т “Мод үржүүлэг” гэдэг газраас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.

Холбоотой мэдээ