50 гаруй малчин өрх аравтын системд нэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-10-27 18:23:52

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зорилтот жилийн хүрээнд санаачлан хэрэгжүүлж буй нэг томоохон ажил бол малчин өрхүүдийг аравтын зохион байгуулалтад оруулах явдал юм. Нүүдлийн соёл иргэншилд хамгийн тохиромжтой удирдлагын хэлбэр бол аравтын зохион байгуулалт гэдгийг эрдэмтэн судлаачид хэлдэг. 

Иймд ойролцоо нутагладаг 10 өрхийг нэг аравтын бүлэг болгон зохион байгуулж, энэ бүлгээрээ дамжуулан төрийн үйлчилгээг малчдад түргэн шуурхай хүргэх боломжийг эрэлхийлж байна. Энэ дагуу үлгэрчилсэн дүрмийг боловсруулж, гарын авлагын хамт сумдад хүргүүлснээр Хархорин, Хужирт, Арвайхээр суманд 50 гаруй малчин өрх аравтын системд нэгдэн анхны хурлаа хийж, ажлынхаа төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна. 

Малчид ахан дүүс, айл хотлоороо нийлж, аравтын зохион байгуулалтанд орсноор хөдөлмөрөөрөө хорших, мал маллах арга барилд суралцах, хуримтлалын сантай болж, амьжиргааны түвшнээ нэмэгдүүлэх, бэлчээрийг зөв зохистой ашиглах, төсөл хөтөлбөрүүдэд хамрагдах зэрэг олон талын ач холбогдолтой юм. 

Холбоотой мэдээ