Колумб-Венесуэлийн хилийн бүсэд хүмүүнлэгийн коридорыг өргөтгөнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
sarnai@montsame.mn
2016-07-07 16:10:59

МЕХИКО. /Sputnik/. Колумб улсад хямд шатахуун зөөн авчирч байсан цагаачид болон контрбанд хийдэг хүмүүсийг албадан тараасны дараа Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурогийн тушаалаар 1300 гаруй бээр урт үргэлжлэх Венесуэл-Колумбын хилийн шугамыг 2015 оны 8 дугаар сараас хойш хаасан юм.

Гэвч хүнс болон наад захын хэрэгцээний бараа бүтээгдэхүүний хомсдол газар авсны улмаас 500 гаруй венесуэлчүүд хил давсан байна. Тэднийг хил давахыг зөвшөөрсөн ч удалгүй худалдан авсан бараатай нь нутаг буцаажээ.

Венесуэл улс нэгдүгээр сараас хойш эдийн засгийн онц байдалд байгаа бөгөөд хүнс, барааны хомсдол газар авсаар байна. Венесуэлийн төсвийн 95 хувийг бүрдүүлдэг газрын тосны үнэ сүүлийн үед хамгийн доод хэмжээнд хүрч унаад байгаа билээ.

Венесуэлийн сөрөг хүчин тус улсыг эдийн засгийн хямрал нэрвэсэн явдалд Мадурог буруушааж байгаа бөгөөд түүнийг огцруулах асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулахын тулд хангалттай тооны гарын үсэг цуглуулаад байгаа ажээ. Х.Сарнай

 

Холбоотой мэдээ