Oн гарсаар Токиод халдварын хамгийн цөөн тохиолдол илэрчээ

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2021-10-25 09:55:30

ТОКИО. /Nippon/. Японы нийслэл Токио хотод ням гарагт коронавирусний халдварын 19 тохиолдол илэрсэн талаар тус хотын засаг захиргаа мэдээллээ.


Ингэснээр өдөрт шинээр бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо өнгөрсөн оны зургаадугаар сарын 17-ноос хойш анх удаа 20-иос доошилж буурчээ.


Мөн сүүлийн долоон хоногт өдөрт дунджаар халдварын 31.3 тохиолдол илэрсэн нь өмнөх долоо хоногийнхоос /48.2/ буурсан үзүүлэлт болжээ.


Улсын хэмжээнд ням гарагт халдварын 236 тохиолдол илэрсэн бөгөөд Мияги, Фүкүшима, Нагасаки, Күмамото тэргүүтэй 16 мужид өвчлөл бүртгэгдээгүй байна. 

Холбоотой мэдээ