Малайзын шигшээ багийнхан бэлтгэлдээ гарлаа

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-10-22 14:59:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ази тивийн 23 хүртлэх насны хөлбөмбөгийн цомын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд өрсөлдөх Малайзын шигшээ баг өнөөдөр Улаанбаатарт ирж, бэлтгэлдээ гарсан байна.


Тэдний хувьд энэ насны ангилалд өрсөлдөхдөө нэг хэсэгт бичигдсэн Тайландын багтай тоглохдоо 9:0-ээр хожигдож, хамгийн том ялагдлаа хүлээж байсан юм.


Ташрамд дуулгахад, Азийн хөл бөмбөгийн холбоо/AFC/-ны тоглолт зохион байгуулагч нар Улаанбаатарын хөл бөмбөгийн цэнгэлдэхийн нөхцөл байдалтай пүрэв гарагт танилцсан байна.



Монголын хөлбөмбөгийн холбооны хүлээн авч буй энэ удаагийн олон улсын тоглолтууд нь халдвар хамгааллын дэглэмийг чанад сахин, "хөөсөн" систем дор явагдаж байгаа гэдгээрээ онцлогтой юм. АХБХ-ноос томилогдсон тоглолт зохион байгуулагч нарын хувьд ч мөн үүнд гол анхаарлаа хандуулан шалгалтаа хийжээ.


Холбоотой мэдээ