Израил вакцины бүрэн тунд хамрагдсан гадаадын иргэдэд хилээ нээнэ

Дэлхийд | Нийгэм
anudaritsagaan@gmail.com
2021-10-22 11:19:44

ЙЕРУСАЛИМ. /Times of Israel/. Израилын Ерөнхий сайд Нафтали Беннетийн ажлын алба болон тус улсын Аялал жуулчлалын яам, Эрүүл мэндийн яамнаас хамтран боловсруулсан төлөвлөгөөний дагуу Израил улс “COVID-19”-ийн вакцинд бүрэн хамрагдсан гадаадын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхээр болжээ.


Тодруулбал, Израил олон улсын хилээ арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн нээж байгаа бөгөөд “Pfizer”, “Moderna”, “AstraZeneca”, “Johnson&Johnson”, “Sinovac”, “Sinopharm” зэрэг компанийн “COVID-19”-ийн вакцинд бүрэн хамрагдсан гадаадын иргэдийг хилээрээ нэвтрүүлнэ гэж Ерөнхий сайдын ажлын албанаас мэдэгдсэн байна.


Үүний зэрэгцээ коронавирусний халдвар аваад эдгэрсэн хүмүүс ДЭМБ-аас зөвшөөрсөн вакцины нэмэлт тунг хийлгэсэн тохиолдолд тус улсад нэвтрэхийг зөвшөөрнө хэмээн мэдэгдэлд дурджээ.


Уг төлөвлөгөөг энэ сарын сүүлээр болох Засгийн газрын хуралдаанаар эцэслэн батлах ажээ. 

Холбоотой мэдээ