Монгол гэрийн халаалт, дулаалгын "чип" багцыг өсвөр үе, залуучуудад сурталчлан таниуллаа

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2021-10-20 18:21:33

Говь-Алтай  /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн ГБХЗГ-ын дэргэдэх Залуучуудын хөгжлийн төвөөс монгол гэрийн халаалт, дулаалгын чип багцыг өсвөр үе, залуучуудад сурталчлан таниулах цахим /zoom/ уулзалтыг зохион байгууллаа. 

Монгол гэрийн халаалт, дулаалга, агаар сэлгэлтийн “Чип” багц бүтээгдэхүүний давуу тал, агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагаанд өсвөрийн сайн дурын ажилтнуудын оролцоо, хувь нэмрийг нэмэгдүүлэх, мэдээ мэдээллээр хангах, төслийн хүрээнд хамтран ажиллах, залуучуудын санал санаачилгыг сонсох зорилготой тус уулзалтад ЕБС-ийн багш, сурагчдын төлөөлөл 80 гаруй өсвөр үе, залуучууд оролцлоо. 

Энэхүү уулзалтад ШУТИС-ийн багш, Барилга эрчим хүчний төвийн захирал Б.Мөнхбаяр, НҮБ-ын Хүүхдийн сангийн төслийн ахлагч С.Алтанцэцэг, НҮБ-ын Хүүхдийн сангийн Ус хангамж, ариун цэвэр эрүүл ахуйн хөтөлбөрийн орон нутаг дахь төслийн зохицуулагч М.Эрдэнэбилэг холбогдох албаны бусад хүмүүс оролцон “Чип” багцын талаарх танилцуулга, агаарын бохирдол, орон нутаг дахь төслийн хэрэгжилт, хамтын ажиллагаа, Чип багцын талаар өсвөр үе, залуучуудын сайн дурын оролцоо сэдвүүдийн хүрээнд мэдээлэл хүргэсэн юм. 

Түүнчлэн ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд монгол гэрийн халаалт, дулаалга, агаар сэлгэлтийн Чип багцын давуу тал, ач холбогдлыг илэрхийлсэн “Чип багц миний амьдралд” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг аравдугаар сарын 20-27-ны хооронд зохион байгуулж байгаа аж.


Холбоотой мэдээ