Залуу малчин өрхүүдийг мянга гаруй бод малаар малжуулжээ

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2021-10-19 15:59:48

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, 20 гаруй малчин өрхийг малжуулаад байна.

Цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөрийн хүрээнд малчдыг малжуулах арга хэмжээг Өвөрхангай аймгийн 19 суманд хэрэгжүүлж, 22 залуу малчин өрхөд 1191 толгой бог мал худалдан авч өгчээ. Ингэснээр мал аж ахуйн салбарт 44 байнгын ажлын байр бий болж байна.

Цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөр нь малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар малгүй болон цөөн толгой малтай малчин өрхөд барьцаагүй, хүүгүй, эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгийг олгож, ажлын байр шинээр бий болгох, тэдгээрийн ажлын байрыг хадгалах, өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой аж. 

Холбоотой мэдээ