Сингапур АНУ, Канад болон Европын зарим орны вакцин хийлгэсэн жуулчдад хилээ нээжээ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2021-10-19 12:57:56

СИНГАПУР. /TASS/. Сингапурын эрх баригчид Европын хэд хэдэн улс, мөн Канад, АНУ-ын вакцин хийлгэсэн аялагчдад зориулсан коридор гэж нэрлэж буй хөтөлбөрийг мягмар гаргаас хэрэгжүүлж эхэлжээ. 


Уг коридороор Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрсөн вакцины хоёр тунг хийлгэсэн Их Британи, Дани, Испани, Итали, Канад, Нидерланд, АНУ, Францын жуулчдыг нэвтрүүлэх аж. Жуулчид мөн Сингапурт ирснийхээ дараа тусгаарлах дэглэмээс чөлөөлөгдөнө. 


Эрх баригчид мөн Сингапурт зорчихоосоо өмнө өгөх PCR-ын шинжилгээний тоог дөрвөөс хоёр болгон цөөрүүлжээ. Эхний шинжилгээг хил нэвтрэхээс 48 цагийн өмнө, хоёр дахийг хилээр нэвтэрсний дараа шууд өгөх ёстой байна.

Холбоотой мэдээ