Сайн дурын идэвхтнүүд өрхийн ЭМТ-үүдэд ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР 
                                                                    Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Улаан загалмайн хорооны сайн дурын
идэвхтнүүд өрхийн эрүүл мэндийн төвүүдэд сайн дураар ажиллаж эхэллээ. Цар тахлын
нөхцөл байдлаас шалтгаалан өрхийн ЭМТ-үүд ачаалалтай байгаатай холбоотойгоор
тэд ийнхүү ээлжээр Баруун-Урт сумын гурван ЭМТ-д тодорхой хуваарийн дагуу
ажиллаж байгаа аж. 
Тандалт судалгааны
асуумж авах, мэдээлэл цуглуулах, яаралтай дуудлагын утсанд хариу өгөх, эмийн
багцыг савлах, ЭМТ-өөр үйлчлүүлэгсдийн биеийн байдлыг хянаж, бүртгэл хөтлөх зэрэг
ажлыг сайн дурын идэвхтнүүд хийж байна. 
Тус аймгийн УЗХ-д
бүртгэлтэй 200 гаруй сайн дурын идэвхтэн байдаг бөгөөд тэдний 100 орчим нь
бүлгийн зохион байгуулалтад орж, идэвхтэй ажилладаг юм. 
 Улаанбаатар
        Улаанбаатар
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 																								
				
             
                    