Төрийн үйлчилгээний нэгдсэн платформ e-mongolia.mn-д 80 үйлчилгээг нэвтрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-10-18 14:58:49

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн орон нутгийн захиргааны байгууллагын 80 үйлчилгээ төрийн үйлчилгээний нэгдсэн платформ e-mongolia.mn-д цахимжлаа.  

Орон нутгийн иргэд www.e-mongolia.mn цахим хуудас болон e-mongolia гар утасны аппликейшн ашиглан 207 төрлийн төрийн үйлчилгээг цахимаар авах боломж бүрдлээ. Тодруулбал, татвар, тооцооны 48 үйлчилгээ,  улсын бүртгэлийн 26 үйлчилгээ, нийгмийн даатгалын 4 үйлчилгээ, халамжийн 5 үйлчилгээ, жолоодох эрх, тээврийн 11 үйлчилгээ, гэр бүлийн 16 үйлчилгээ зэрэг орон нутгийн захиргааны байгууллагын 80 үйлчилгээ, бусад 71 үйлчилгээг авч болно.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын албан хаагчид Хөвсгөл аймагт ажиллаж, аймгийн орон нутгийн захиргааны байгууллагын 80 үйлчилгээг нэвтрүүлэн, холбогдох 70 гаруй албан хаагчдад сургалт зохион байгуулж, арга зүйгээр ханган ажиллалаа.

 

Холбоотой мэдээ