Долдугаар сарын 07-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-07-07 08:42:16

09.00 цагт АСЕМ-ын дагалдах хурлуудын нэг болох “АСЕМ-ын загвар чуулган 2016” Улаанбаатар чуулгын байранд эхэлнэ.

10.00 цагт НМХГ-ын хурлын танхимд Үндэсний их баяр наадам, АСЕМ-ын үеэр мэргэжлийн хяналтын байгууллагын авч хэрэгжүүлэх ажил, хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д  “Шударга сонгууль” аяны хүрээнд сонгуулийн үеэр болсон хууль бус үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт ЭМСЯ өөрийн байрандаа улсын баяр наадам болох гэж буйтай холбогдуулан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Улаанбаатар хотын цагдаагийн газрын хурлын танхимд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт Хангарди ордны 14 давхарт Нийслэлийн Засаг дарга ажлаа хүлээлгэж өгнө.

11.40 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд шүүхийн байгууллагад олон жил үр бүтээл, хичээл зүтгэлтэй ажилласан шүүгч, ажилтнуудад шагнал гардуулна.

11.00 цагт Blue Sky зочид буудлын Топаз танхимд Авлигын талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг тогтоох судалгааны үр дүнг танилцуулна.

11.00 цагт НЗДТГ-ын Б танхимд  Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, Японы Тоёота компаниас Үндэсний бөхийн барилдааны бай шагналын талаар мэдээлэл хийнэ.

11.20 цагт Хил хамгаалах ерөнхий газарт “Рио-2016” олимпийн наадамд хилчдээ төлөөлөн оролцох С.Батцэцэг, Э.Сумъяа, Д.Сумъяа, Д.Отгондалай, Д.Төмөрхүлэг, Д.Гантулга нарыг Хил хамгаалах ерөнхий газрын удирдлага хүлээн авч, хүндэтгэл үзүүлнэ.

12.00 цагт "Үндэсний мэдээллийн төв"-д Усны салбар эзэнгүй байгаагаас усны бохирдол дээд цэгтээ хүрч, иргэд эрүүл мэндээрээ хохирч байгаа талаар "Монголын усны түншлэл" ТББ мэдээлэл хийнэ.

12.00 цагт Онцгой байдлын ерөнхий газар өөрийн барандаа цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

МОНЦАМЭ агентлагт байрлах АСЕМ-ын мэдээлийн төвд

12.00 цагт АСЕМ-ын дагалдах хурлуудын сүүлчийн хурал болох “Ази-Европын бизнесийн чуулга уулзалт”-ын талаар мэдээлэл хийнэ.

12.40 цагт “Ази Европын Түмний 11 чуулган”-ы үр дүн болон тунхаглалын талаар  мэдээлэл хийнэ.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11.00 цагт “Их талын жааз” олон улсын хөгжмийн наадмын талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас ард түмний хяналтын төв байгуулж, МАН-д шаардлага хүргүүлэх талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт АН-ын Үүрүүдийн холбооноос мэдээлэл хийнэ.

Холбоотой мэдээ