Ирэх хавар мод тарих бэлтгэл ажлыг хангав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-10-15 17:22:17

Өвөрхангай /МОНЦАМЭ/. "Бүх нийтээр мод тарих өдрүүд", "Тэрбум мод" үндэсний хөтөлбөрийн хүрээнд Арвайхээр сумын Дэлгэрэх голын дагуу мод тарилаа. 

Төрийн болон хувийн хэвшлийн 92 байгууллагын 900 орчим ажилтан, албан хаагч идэвхтэй оролцож, 2.4 га бүхий 1002 метр талбайд мод бут тарих бэлтгэл ажлыг ханган нүх ухаж, хайс, хамгааллын хашаа барилаа. Уг газарт ирэх хавар цэцэрлэгт хүрээлэн байгуулж, 12 мянган ширхэг мод, бутыг тарих аж.

"Тэрбум мод" үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Сум дундын ойн анги, Арвайхээр Цэцэрлэгжилт ОНӨААТҮГ-ын хүчин чадлыг нэмэгдүүлж, орчин үеийн техник технологи нэвтрүүлэх, боловсон хүчнийг бэлтгэх, чадавхжуулах, мэргэшүүлэх шаардлагатай байгааг БОАЖГ-аас мэдээлэв.

Холбоотой мэдээ