Хөвсгөлд Улаанбаатар хотоос жилд дунджаар 700-800 орчим иргэн шилжин ирдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-10-14 16:03:22

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч, Дотоодын шилжилт хөдөлгөөний ажлын хэсгийн ахлагч М.Хуягбаатар НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Монгол дахь хөтөлбөрийн менежер Виктор Лунтенког хүлээн авч уулзлаа.


Хөвсгөл аймаг бусад аймагтай харьцуулахад доторх шилжилт хөдөлгөөн харьцангуй өндөр аймагт тооцогджээ. Тодруулбал жилд дунджаар 30 гаруй мянган иргэд сум хооронд, сумаас аймагт шилжилт хийдэг судалгаа гарсан байна. Xарин Улаанбаатар хотоос жилд дунджаар албан ёсны бүртгэлтэй 700-800 орчим иргэн шилжин ирдэг бол коронавируст халдварын  нөxцөл байдлаас шалтгаалаад зөвxөн Xатгал суманд 1000 гаруй иргэн түр хугацаагаар шилжин ирж амьдарч байгаа аж.

Тус уулзалтаар шилжилт, хөдөлгөөний талаар авч хэрэгжүүлэх хөтөлбөрийг илүү нарийвчлан боловсруулах, судалгаа хийх, иргэдийн аюулгүй байдал, эрхийн асуудал дээр анхаарал хандуулан хамтран ажиллах талаар санал солилцлоо.


Холбоотой мэдээ