ОХУ-Беларусийн хил дээр Украины бараа ачсан 43 автомашиныг саатуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРКИЕВ. /TASS/. ОХУ-Беларусийн хилээр дамжин Казахстан руу явж байсан Украины бараа, бүтээгдэхүүн ачсан ачааны галт тэрэг болон ачааны автомашинууд саатуулагдсан тухай Украины Эдийн Засгийн хөгжлийн яам мэдэгдэв.
Украины бараа, бүтээгдэхүүн ачсан ачааны 42 машин, төмөр замын тээврийн 22 вагоныг ОХУ-ын хил дээр саатуулсан байна.
“ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжилгүйгээр Казахстан руу тээвэр хийх маршрутыг бид судалж байгаа. Ийм арга замыг олохгүй бол бүх бараа бүтээгдэхүүн Украин руу буцаж ирэх болно” гэж Украины Худалдааны төлөөлөгч Наталья Никольская мэдэгджээ.
Мөн ОХУ-Беларусийн Смоленск муж дахь гааль дээр 50 орчим ачааны машин саатуулагдсан байна. ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлиг хэрэгжиж эхлэхээс өмнө буюу долдугаар сарын 1-нээс өмнө Оросын хил дээр ирснийг нь батлах тээвэрлэлтийн бичиг баримтыг жолооч нараас гаальчид шаардсан тухай Смоленск мужийн нэгэн сонинд мэдээлжээ.
2016 оны нэгдүгээр сарын 1-нд Украинтай байгуулсан чөлөөт худалдааны гэрээг цуцалсны дараа Украинаас Казахстан руу тээвэр хийх явцад ОХУ-ын эдийн засгийн аюулгүй байдал, үндэсний ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор авах арга хэмжээний тухай зарлигт Владимир Путин гарын үсэг байна.
Д.Нямтулга