Гэрийн ажиглалтад 2895 иргэн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-10-08 15:00:53

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймагт сүүлийн 24 цагт 329 сорьцод шинжилгээ хийснээс 134 тохиолдол бүртгэгджээ. 


Тодруулбал, тус аймгийн төв Есөнбулаг суманд 75, Алтайд 6, Бигэрт 8, Баян-Уулд 1, Дарвид 3, Дэлгэрт 2, Халиунд 4, Жаргаланд 2, Төгрөгт 2, Жаргаланд 2, Тонхилд 1, Хөхморьтод 3, Шаргад 4, Баянтооройд 7, Цогтод 9, Цээлд 5, Чандманад 1, Гуулинд 1 тохиолдол тус тус бүртгэгджээ. Ингэснээр аймгийн хэмжээнд 9033 хүн коронавирусний халдвараар өвчилсөн гэж ЭМГ-аас танилцууллаа. 

Өнөөдрийн байдлаар коронавирусний халдварын улмаас 1329 хүн эмнэлгийн тусламж авч байгаагаас 1157 хүний биеийн байдал хөнгөн, 124 нь хүндэвтэр, 48 нь хүнд оноштойгоор хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин сүүлийн 24 цагийн хугацаанд 135 хүн эдгэрснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын 7692 нь бүрэн эдгэрсэн байна. Одоогоор 2895 хүн гэрийн ажиглалтад байгаа аж.


Холбоотой мэдээ