Иргэн Э.Одбаярыг нэг сар хорихоор шийдвэрлэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-10-06 19:41:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "NoDoubleStandart" иргэдийн хөдөлгөөний тэргүүн Э.Одбаярыг өнөөдрөөс эхлэн нэг сарын хугацаанд хорихоор болжээ.


Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Э.Одбаярт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Улмаар  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг прокуророос шүүхэд ирүүлжээ. Шүүх уг саналыг өнөөдөр хэлэлцээд "Батлан даалтад байх хугацаандаа дахин хэрэгт холбогдсон" гэх үндэслэлээр нэг сар хорихоор шийдвэрлэжээ.


Ташрамд дурдахад, өнөөдөр Цагдаагийн Ерөнхий газрын дарга Ж.Болд, "NoDoubleStandart" иргэдийн хөдөлгөөний жагсаалд  цагдаагийн байгууллага эсэргүүцэл үзүүлэлгүй  хүндэтгэлтэй хандаж ирсэн.  Энэ үеэр иргэн Э.Одбаяр төрийн байгууллагын  үйл ажиллагаанд саад учруулсан. Цагдаагийн алба хаагчдыг элдэв үгээр доромжилсон. Аравдугаар сарын 5-ны өдөр тус хөдөлгөөний зохицуулагч Д.Монголхүүг  баривчилсан. Гэтэл шөнийн 2.30 цагт иргэн Э.Одбаяр болон бусад нэр бүхий иргэд төрийн онцгой обьект буюу цагдан хорих 461 дүгээр анги  руу халдан орж Д.Монголхүүг авч явсан. Тэдний үйлдэл хэрээс хэтэрсэн. Монгол Улс төртэй, хуультай орон" гэж мэдэгдсэн юм.

Холбоотой мэдээ