Элчин сайд Б.Баярсайхан Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2021-10-05 10:20:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суух анхны Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайхан Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Лукашенкод Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.


Элчин сайд Б.Баярсайхан Итгэмжлэх жуух бичиг гардуулах үеэрээ Монгол, Беларусийн уламжлалт найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийллээ.


Ерөнхийлөгч Александр Лукашенко Элчин сайдад баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэв. Тэрээр хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлээд хамтарсан төслүүдээ үргэлжлүүлэхийн зэрэгцээ хоёр талын хамтын ажиллагааг аж үйлдвэрийн салбарт хөгжүүлэх боломж буйг онцлон тэмдэглэв.

Холбоотой мэдээ