Төрийн үйлчилгээний хөдөлгөөнт байр хөдөө сумдад ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-10-04 17:48:17

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ЗДТГ-аас санаачлан хэрэгжүүлж байгаа "Төрийн үйлчилгээний хөдөлгөөнт байр" хөдөө сумдад ажиллаж байна.

Аймгийн Засаг даргын орлогч С.Хонаеваар ахлуулсан дээрх ажлын баг өнөөдөр Улаанхус сумын төвд ажиллав. Харин энэ сарын 5-ны өдөр Цэнгэл, 6-ны өдөр Сагсай сумын төвд очиж иргэдэд нэг цэгээс төрийн үйлчилгээ үзүүлнэ.

Ташрамд сануулахад, аймгийн ЗДТГ-аас зорчигч тээвэрлэх зориулалттай том оврын автобусыг хөдөлгөөнт байр болгон тохижуулсан. Тухайн автобусаар аймгийн Эрүүл мэндийн газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Боловсролын газар, Мэргэжлийн хяналтын газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Татварын хэлтэс, Онцгой байдлын газар, Улсын бүртгэлийн хэлтэс зэрэг төрийн байгууллагуудын ажилтан алба хаагч нар нэг дор сумдад очиж, иргэдэд төрийн үйлчилгээг хүргэн ажиллаж байгаа юм. 

Холбоотой мэдээ