Өлзийт суманд 180 хүүхдийн суудалтай сургуулийн өргөтгөл барьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-10-04 12:01:59

Архангай /МОНЦАМЭ/. БШУЯ-ны Хөрөнгө оруулалтын газрын дарга Ч.Энх-Амгалан Архангай аймагт ажиллах үеэрээ Өлзийт суманд барьж буй 180 хүүхдийн суудалтай сургуулийн өргөтгөлийн барилгын ажлын явцтай танилцжээ. 

790.1 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 2 хоёр давхар сургуулийн өргөтгөлийн барилгын ажлыг "Ди Ти И Эм Строй" ХХК гүйцэтгэж байна. Барилгыг энэ онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. ОХУ-аас импортлох өнгөлгөөний тоосгоны тээвэрлэлт удааширсантай холбоотойгоор ажил түр хугацаанд зогссон ч ондоо багтааж ашиглалтад оруулна гэж компанийн инженер мэдэгдлээ. 

Аймгийн ГХБХБГ захиалагчийн хяналт тавьж ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар ажил 50 хувьтай, гадна өнгөлгөөний тоосгон өрлөг, дотор ханын өрлөгийг хийж байна.


Холбоотой мэдээ